Хан сүмбэр Алтай
Хаш хадан чулуунаас бүрдэнэ
Хаш хадан чулуу
Хамаг нандин эрдэнээс бүтнэ
Эрдэнийн чулуу үелсэн
Эрхэмсэг Алтай та минийх
Энхрий сэтгэл дээдлэсэн
Эгэл хөвгүүн би таных
Тооноор тусах уулсыг харж мэлмий нээсэн
Торгон оройд нь гарахын мөрөөдөл“Билүү чулуу” гэж хэлд орсон
Бишрэм дүрсийг нь гайхахын ухааралЕсөн эрдэнийн хольц шингэсэн
Өссөн нутгийн хүрэн чулуу
Холын холд ханьсан байх
Голын биш уулын чулуу
Чулуунд дунд өсөн торниж
Чулуун дунд өгсөн уруудаж
Агтны туурайд чулуу харшуулж
Амгалан шөнө гал манаргаж
Хүний зэрэгт хүрсэн би
Хүслийн зөрөгт зорьсон би
Алс хол явах тэр өдөр
Алаг чулуу ээж минь өгөхдөө
“Нутаг усаа хайрлаж яваарай” гэж
Нулимс унаган үдэж мордуулсанСайхан ээжийн минь тэр чулуу
Сарьдаг Алтайн нэг хэсэг
Чулуу! чулуу! Нутгийн чулуу гэж
Чухамхүү би сэтгэлдээ дээдлэнэЧулуу чулуу Ээжийн минь чулуу гэж
Цул алт шиг хямгадаж дээжлэнэХаа тэртээ Алтайн чулуу гэж
Халуун зүрхэндээ шивэгнэн хэлнэӨндгөн чинээ энэ чулуу
Өндөр Алтайг төлөөлж чадна
Алтайн уулын унаган төрх
Алган дээр минь тодрон бууна
Унаган насны хайр шингэсэн
Уулс Алтайн хэлхээ чулуунд
Хэрчлээ мянган уулсын тэртээх
Хэт нутаг минь тодорно
Уулынхаа оройд цацал өргөдөг
Уяхан сэтгэлт ээж бодогдоно
Тоонотдоо яаран гэртээ очих
Тоотойхон хоног удаан санагдана
Чулуу! чулуу! Алтайн чулуу
Чухам миний өвөрлөсөн чулуу
Эх ороноо хайрлахын ухаарал
Эх нутгаа санахын мөрөөдөл
Газрын холоос гүйгүүл морь шиг
Уулын Алтайдаа сэтгэл алдарнаГанцхан ширхэг чулуунд нь ч
Галтай насны хайр шингэнэ
Хар санаатан атаа өвөрлөж
Хайрт нутагт халдах гэвэл
Энгийн ганц чулууны төлөө
Эцсийн дусал цусаа зориулах
Хүний дайтай миний зам
Хөвлөг Алтайгаас эхтэйг мэднэ
Унаган багын цовоо дууУулын чулуунд бичээстэйг сонсоно
Эрдэнийн чулуу шатлан өндөрсөхУулс Алтай минийх
Эрдмийн аянд жолоо залсан
Уулсын хүү би таных